ХӨГШРӨЛТИЙГ ЗОГСООХ ЭМИЙГ 2-3 ЖИЛИЙН ДАРАА ГАРГАЖ АВНА

Сэтгүүлчийн үг

Хөгшрөлтийг зогсоож чадах, маш хүчтэй үл исэлдүүлэгч бүхий эмийг Оросын эрдэмтэд 2-3 жилийн дараа гарган авна гэж Оросын Био эрчим хүчний холбооны дарга, академич Владимир Скулачев ярьж байна.
 
Түүний хэлснээр, янз бүрийн ургамал, мөөг, сээр нуруугүй амьтад болон загасны хөгшрөлтийг зогсоох туршилт амжилттай болсон аж. “Миний бодлоор, ойрын 2-3 жилийн дотор Орос улсад хөгшрөлтийг бүхэлд нь эмчилж чадах эмийг гарган авах боломжтой” гэж тэрбээр онцлон дурдлаа.
 
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд академич Скулачев организмын хөгшрөлтийн тухай онолыг боловсруулах, хөгшрөлтийг зогсоох арга замыг хайх ажлыг эрхэлж байгаа юм.  2003 онд тэрбээр “Скулачевын ионуудыг практикт хэрэглэх нь” гэдэг био анагаах ухааны төслийг санаачлан, удирдсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд Оросын болон гадаадын 300 орчим эрдэмтэн оролцсон байна. Төслийн зорилго нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах, хөгшрөлттэй холбоотой эмгэгүүдийг эмчлэх зорилгоор шинэ эмүүдийг гарган авах явдал юм. 

 
Хөгшрөлтийн эсрэг анхны эмүүд нь “Визомитин” нүдний дусаалга, шарх эдгээх “Экзомитин”, хөгшрөлтийн эсрэг “Пластомитин” эмүүд байв. Био эрчим хүчний шинжлэх ухааныг үүсгэн бий болгож, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан В.Скулачевт 2017 оны Демидовын нэрэмжит шагнал олгосон байна. Энэ шагнал нь Орос улсад засгийн газрын бус хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог ажээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?