БЭЭЖИНД ХАЛДЛАГА БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Хятад улсын нийслэл Бээжин хотын төвд орших худалдааны төвд хутгатай этгээд худалдан авагчид руу халдсан хэрэг ням гарагийн орой буюу өчигдөр орой гарсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Энэ халдлагын үеэр шархадсан гурван эрэгтэй болон 10 эмэгтэйг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч нэг эмэгтэй нь шархаа даалгүй амьсгал хураасан байна.

Цагдаа нар хэргийн газарт шуурхай очин сэжигтэн болох Хятадын Хөнань мужийн харьяат 35 настай Жу овогтыг баривчилсан аж. Цагдаагийн хэлснээр, сэжигтэн нь хувийн асуудлын улмаас уурлаж бухимдсанаар ийм халдлага үйлдэхэд хүрсэн бололтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?