"ТВИТТЕР" КОМПАНИ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАВ

Сэтгүүлчийн үг

“Твиттер” компани 12 жилийн түүхэндээ анх удаа ашигтай ажилласан байна. Жилийн өмнө 167 сая ам.долларын алдагдал хүлээгээд байсан тус компани 2017 оны IV улиралд 91.1 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ талаар "Твиттер" тайландаа дурдсаныг ТАСС агентлаг уламжлав.

“Твиттер”-ийн улирлын орлого жилд 2%-иар өсч, 732 сая ам.долларт хүрсэн бол зар сурталчилгааны орлого 1%-иар өсч 644 сая ам.доллар болж, зар сурталчилгааны бус орлого нь 10%-иар өсч, 87 сая ам.долларт хүрсэн байна. 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар “Твиттер” хэрэглэгчдийн тоо жил бүр 4 хувиар өсч, 330 саяд хүрээд байгаа аж.

2017 оны эцэст “Твиттер”-ийн цэвэр алдагдал 108 сая ам.доллар (2016 онтой харьцуулахад 4 дахин буурсан) хүрч, орлого нь 2.4 тэрбум ам.доллар (3% буурсан) болжээ. Тус компаний жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 44 хувиар өсч, 18.75 тэрбум ам.долларт хүрсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?