ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ШИЛДГИЙН ШИЛДЭГ БӨХӨӨР УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТОДОРЛОО

Сэтгүүлчийн үг

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Гал тахиа жилийн шилдэг 8 бөх тодруулахад, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Улсын харцага Б.Бат-Өлзий шилдгийн шилдгээр тодров.

Удаах байруудад Улсын харцага О.Хангай, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага М.Бадарч нар эрэмбэлэгдэв.
Гал тахиа жилийн Цагаан сарын барилдаанаас эхлэн нийт 23 барилдааны дүнгээр шилдэг бөхчүүдийг ийнхүү тодруулжээ. Шилдэг 8 бөхийн бай шагналыг Цагаан сарын барилдааны үеэр гардуулна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?