ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанар 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хууль санаачлагчдаас Ерөнхийлөгч гурав, УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороод 57, Засгийн газар 44, нийтдээ 104 хууль тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр саналаа ирүүлжээ. Үүнээс 23 төслийг нь хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо.

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  2. Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
  4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  5. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  6. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл
  7. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл
  8. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  9. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  11. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  12. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  13. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  14. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  15. Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төсөл
  16. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл
  17. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  18. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  19. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  20. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  21. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  22. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
  23. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  24. Бусад.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?