ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ: НАМАЙГ ХААЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА ГЭЖ БИЧЭЭД БАЙХ ЮМ

Сэтгүүлчийн үг

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут засаг даргын шуурхай хурал хийлээ. Засаг дарга Д.Батлут: Манайхан мэдээлэл гэхлээр дарга нарт зориулсан зүйл гэж бодоод байх юм. Бүр сүүлдээ надад зориулж мэдээлэл хийгээд байх боллоо. Тэгээд ч сүүлийн үед би утасны лавлах шиг иргэдийн асуултад, мэдээлэлд хариулт өгдөг болсон гэсэн нь тус аймгийн хурган дарга нар Засаг даргадаа зориулж мэдээллийн "бэлэг" барьдаг бололтой гэж хардахад хүргэж байгаа юм.  

Мөн "Сошиал ертөнцөд намайг хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ байгуулах гэж байна хэмээн бичсэн. Би хаалтын гэрээ байгуулаагүй. Өмнө нь ч тэр, одоо ч гэсэн. Аймгийн ИТХ-аас 2018 онд орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээлэл сурталчилгааны зардалд 150 сая төгрөг баталсан. Энэ мөнгөөр хаалтын гэрээ хийхгүй. Манай холбогдох албаныхан хэвлэлийнхэнтэй гэрээгээ хийсэн байгаа. Манай хэвлэл, мэдээллийнхэн ч иргэдэд мэдээлэл хүргэх тал дээр илүү санаачлагатай, үр дүнтэй ажиллах байх. Иргэд хэвлэл мэдээллээс өөрт хэрэгтэй, шаардлагатай мэдээллээ олж авна. Ийм л зармаар ажиллана. Түүнээс биш хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй” гэлээ.

Засаг дарга Д.Батлутын энэхүү мөнгө хэнд зориулагдсан, яагаад ийнхүү бухимдсан талаараа ил тод тайлагнах нь зөв юм.  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.26.193.xxx]

    Гэнэдсэн гар вэ?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?