Зургаа дахь олимпийн наадамдаа оролцож буй Кин Хён-Ги

Сэтгүүлчийн үг

 

Өдгөө 34 настай БНСУ-ын трамплин харайлтын тамирчин Кин Хён-Ги зургаа дахь өвлийн олимпийн наадамдаа оролцох гэж байна. Өмнө нь Нагано-1998, Солт-Лейк-2002, Турин-2006, Ванкувер-2010, Сочи-2014 олимпийн наадамд оролцож байсан бөгөөд БНСУ-аас хамгийн олон удаа өвлийн олимпод оролцсон тамирчин болж байна.

Кин Хён-Ги эх орондоо болж буй олимпийн наадамд медалийн тавцан дээр зогсоно гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ. Тэрбээр “Энэ удаагийн олимп миний эх оронд, тэр дундаа миний төрсөн нутагт болж байна. Иймд Пёнчан-2018 олимп бол миний хувьд нэр төрийн хэрэг. Миний уралдааныг манай гэр бүлийнхэн, найзууд дэргэдээс үзэх тул хариуцлага өндөр болж байна. Заавал шагналын тавцан дээр гарна” гэжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?