КИМИЙН ХӨӨРХНҮҮД ӨМНӨДӨД

Сэтгүүлчийн үг

Хоёр Солонгос 13 жилийн дараа анх удаагаа олимпийн нээлтийн ажиллагаанд нэг далбаан дор жагсан орохоор боллоо. Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болох 23 дахь өвлийн олимпт Хойд Солонгосын эрх баригчид ихээхэн ач холбогдол өгч буй юм.

 

Пхеньян өвлийн олимп руу 22 тамирчнаа илгээхээс гадна тэднийг дэмжих 280 гаруй гишүүнтэй эмэгтэйчүүдийн хөгжөөн дэмжигчдийг илгээгээд байна.

Сөүл нэг өдрийн өмнө эх оронд нь хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдийг найрсагаар хүлээн авч, томоохон хэмжээний хүлээн авалт зохион байгуулсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Мөн тамирчид болон хөгжөөн дэмжигчдээс гадна тус улсын удирдагч Ким Чен Ун төрсөн дүү Ким Ё Чен, Хойд Солонгосын №2 гэгддэг Төрийн ёслолын сайд Ким Ё Жон, Үндэсний Спортын Удирдах Хорооны дарга Чой Хи, Солонгосыг Энхтайвнаар Нэгтгэх Хорооны дарга Ри Сон Гвон гэх мэт өндөр албан тушаалтнуудыг багтаасан 22 эрхмийг Өмнөд Солонгос руу илгээхээр болсон юм.

 

Өмнөд Солонгос Ким Чен Уны найрсаг занд талархаж буйгаа илэрхийлээд байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?