ПЁНЧАНЫ ОЛИМПИЙН НААДАМД ХУРДАА ОРОЛЦОХ ЦАНАЧИД ЭХ ОРНООСОО МОРДЛОО

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нарын цаначид дасгалжуулагчдын хамт өвлийн XXIII олимпийн наадам болох БНСУ-ын Пёнчан хотыг зорив.

Энэхүү олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох манай хоёр цаначин Пёнчан хотын “Альпесиа” гүйлтийн цанын төвд Македон улсын баг тамирчидтай бэлтгэл сургуулилт хийх бөгөөд цанын тослогоо, хувцас солих өрөөг хамтдаа ашиглахаар хуваарилагджээ. Б.Ачбадрах энэ сарын 15-нд уралдах бол Ч.Отгонцэцэг маргааш нь олимпийн гүйлтийн цанын цасан замд гарч хурдаа сорих юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?