ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл өнөөдөр /2018.02.05/ орон даяар эхэлнэ. 2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх гэнэ. Гэхдээ бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт оржээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэл эхлэх өдөр хэвлэлийн хурал хийн мэдээлэл өгөх юм байна. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчид дахин ЭЕШ өгөх бол энэ бүртгэл хамааралтай аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм.

Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA, эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ. Шалгалтын бүртгэл 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны 18:00-00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүйг холбогдох газраас анхааруулжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?