"ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН ОЛИМПИД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС ТАНЫ СЭТГЭЛД НИЙЦЭЖ БАЙНА УУ?

Сэтгүүлчийн үг

Өчигдөр Монгол Улсаа төлөөлөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн 23 дугаар наадмын цасан замд уралдах гурван тамирчны болон багийн багийн бүрэлдэхүүний албан ёсны хувцсыг гардуулав. Монголын баг тамирчдын хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Төмөр трейд” компани урлажээ.

Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан юм. “Пёнчан-2018”-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад олимпийн нээлт хаалтын ёслол болон бэлтгэлд өмсөх иж бүрэн хувцсыг ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид бүтээжээ.

Тухайлбал, Монголын баг тамирчид “Төмөр трейд” компанийн куртик,”Нано вүүл” компанийн ноолууран малгай, ороолт, бээлий, “Цэрэн наран” компанийн “Joma” брэндийн бэлтгэлийн нимгэн хувцас, “Их хэнгэрэг” компанийн “Ханхүлэг” брэндийн арьсан цүнхээр гангарах юм. Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцас хэрэглэлийг урлан бүтээсэн тус компаниуд нээлттэй тендерээс шалгарч, Үндэсний шигшээ багийн хувцас хэрэглэлийг гүйцэтгэсэн байна.

Олон нийтийн сүлжээнд энэхүү хувцасны өнгө, загварын талаар шүүмжлэл өрнөж байна. Эх орноо төлөөлөн томоохон спортын тэмцээнд оролцогч тамирчдын хувцасны шийдэл хир болсон талаар Та ч бас өөрийн үзэл бодлоо хэлж болно.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?