НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс шилжүүлнэ

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.

Энэ жил 655 мянган иргэнд 78 тэрбум төгрөг буцаан олгох аж.

Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах ажээ.

Цаашдаа НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш улирал тутамд олгох гэнэ. Түүнчлэн Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайн Даваа гаригт өгсөн “Засгийн газрын гишүүд бүгдэд нь тансаг зэрэглэлийн машин авч өгөхөөр яригдаж байгаа” гэсэн мэдээллийг үгүйсгэж, ОУВС-тай хийж буй хэлэлцээ амжилттай явагдаж байгааг онцоллоо. Хэлэлцээний хүрээнд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, ХХОАТ-ыг буцааж, тэтгэврийн насыг хэвээр үлдээсэн зэрэг шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?