БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Э.БАТ-АМГАЛАН ТА ХУУЛИА ДЭЭДЭЛНЭ ҮҮ.

Сэтгүүлчийн үг

Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, дүүргийн иргэдийн төлөөлөгч Э.Бат-Амгалангийн эхнэр Э.Заяагийн ажиллуулдаг “CAZINO” бар буюу “БАТХААН ТӨВ”  өглөө болтол ажилладаг. Сансар орчимд шөнөжин ажиллаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг олон баруудаас хамгийн олон цагаар, үүдэнд зогсох хамгаалагчид нь оруулж гаргах үүргийг хүлээн өглөөний 6 цаг хүртэл 2 давхартаа 40-өөс дээш насныхны диско, подвалдоо караоке олон жил ажиллуулж байгаа боловч хэдхэн алхамын цаана байрлах Цагдаагийн хэсэг мэдээгүй мэт байсаар.

Дүүргийн иргэдийн төлөө ажиллана гэж иргэдээс сонгодчихоод хууль зөрчин согтууруулах ундааны газар ажиллуулсаар байх уу?

Гэтэл дахиад хууль зөрчдөг болох нь илрэв. Тус төвийн 1 давхарт байрлах “MAXIMUS IRISH PUB” нь НӨАТ-ын баримт өгдөггүй болохыг нотолсон иргэдийн мэдээллээр сэтгүүлч би ч 2018 оны 01 сарын 30-нд үйлчлүүлж НӨАТ-ын баримтаа авах хүсэлт тавилаа. Харамсалтай нь өгсөнгүй.

Татварын байгууллага иргэдээ хохироодог Иргэдийн төлөөлөгч Э.Бат-Амгалангийн хууль бус үйлдлийг бас л мэдээгүй мэт байсаар байх уу?

Эрхэм төлөөлөгч Таныг сонгогдсон дүүргийн иргэдээ амар тайван байлгаж, хуулийн хүрээнд ажиллахыг хүсч байна. 

 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.24.xxx]

    Ард түмний эрх, мөнгөар төрд зайдалсан новшнууд

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?