Амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийлээ

Сэтгүүлчийн үг
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар өчигдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цаг үргэлжлсэн байна.
Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд анхны мэс заслыг хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг мэс заслыг хийжээ.
Мөн БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор энэхүү мэс заслыг хийсэн бөгөөд донор болон өвчтөний биеийн байдал сайн байгаа аж.

Сэтгэгдэл