ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР БОДОХ АРГАЧЛАЛ

Сэтгүүлчийн үг

Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн 3 төрлийн тэтгэвэр олгодог. Үүнээс өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар бодож тогтооно. Хэрэв тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн тохиолдолд илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно. Жишээлбэл, өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлал нь:
Даатгуулагч “Э” эрэгтэй, 60 настай, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 32 жил төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого нь 60 000 төгрөг бол түүний өндөр насны тэтгэвэр дараахь аргаар бодогдоно.

1/ 20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр нь 60 000*45%=27 000 төгрөг

2/ 20 жилээс илүү ажилласан 12 жил /32-20/-д ногдох тэтгэвэр нь 60 000*12 жил*1,5%=10 800 төгрөг

3/ Даатгуулагчийн сард авах өндөр насны тэтгэвэр нь 27000+10800=37800 төгрөг болно. Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Отгончимэг [202.179.10.xxx]

    1962 онд төрсөн эмэгтэй улсад 35 жил ажиллаж байгаа бөгөөд 2019 онд өндөр насны тэтгэвэрт гарна 2019 оны 01-01-с эхлэн мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төрсөн ххүхдийн тоогоор нэг хүүхдэд 1,5 жил нэмэгдэх жил энэ эхэд нэмэгдэх үү 4 хүүхэдтэй

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?