АЖЛЫН ЦАГ ХЭД БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Ажлын цаг гэж ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил, үүргийг гүйцэтгэхэд хууль тогтоомжийн дагуу тогтоосон өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг хэлнэ. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажилд ажлын цаг нь нэг ээлжийн 8 цаг, долоо хоногийн 40 цаг байна.

Ердийн ажлын цаг -  Хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажилд ажлын цаг нь нэг ээлжийн 8 цаг, долоо хоногийн 40 цаг байна.

Богиносгосон ажлын цаг - Ердийн цагийн үргэлжлэлийг багасгаж хорогдуулсан ажлын цагийг хэлнэ.

Бүрэн бус ажлын цаг - Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ердийн болон богиносгосон ажлын цагийг хорогдуулан тогтоосон ажлын цаг болно. Бүтэн бус ажлын цаг нь хорогдуулсан шинжтэй байдгаараа богиносгосон ажлын цагтай ижил боловч эрх зүйн зохицуулалтаар нь ялгаж болно.

Уртасгасан ажлын цаг - Ердийн ажлын цагийн үргэлжлэлийг нэмэгдүүлсэн шинжтэй байгааг ойлгоно. Практикт уртасгасан ажлын цагийг илүү цаг гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар нэмэгдүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулах гэдэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?