80 АЛБА ХААГЧ СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

Сэтгүүлчийн үг

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн алба хаагчдын дунд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх сургалтыг ЭНЭ сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж, сертификат гардууллаа.

Сургалтанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн газар, хэлтэс, нэгжийн 80 алба хаагч хамрагдаж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог”, “Аюулгүй байдлыг хангах орчин үеийн дэвшилтэт арга, аргачлал”, “Зам тээврийн осол,  хэргийн газарт  үзлэг хийх аргачлал”, “Автозамын хөдөлгөөний аюулгүй байдалд хийх  аудит”,  “Хар цэгийг тодорхойлох, түүний  шинжилгээ” зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн сэдвүүдээр гадаад, дотоодын эрдэмтэд, мэргэжилтэн, зөвлөхүүд удирдан явууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?