Маргааш 16 улсын цолтон халз барилдана

Сэтгүүлчийн үг

Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш 30 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаанд хүч үзнэ. Энэ барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Э.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, харцага Б.Одгэрэл, Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Бат-Өлзий, М.Бадарч, О.Хангай, начин Э.Энхбат, Б.Амарзаяа, Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр, Э.Даш нар оролцоно.

Мөн халз барилдааны үеэр чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран болон жүдо бөхийн ДАШТ-ий V байрын шагналт, Азийн наадам болон Ази тивийн аварга, Дэлхийн цомын арван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нар үндэсний бөхийн дүрмээр гурван барилдаан хийнэ.

Зохион байгуулагчдын зүгээс дээрх халз барилдааны дүрмийг улсын цолтон бүр гурван барилдаан хийлгэхээр төлөвлөж, өрсөлдөгчийг сугалаагаар сонгохоор болжээ. Түүнчлэн үндэсний бөхчүүд даваа бүрт нэг сая төгрөгийн мөнгөн шагнал авна.

Гурав давсан бөхчүүд хоорондоо барилдаж, ганц ч өвдөг шороодоогүй бөх нэмэлт гурван сая төгрөгийн мөнгөн шагнал авах аж. Хэрвээ гурав даваатай ганц бөх тодорвол нэмэлт барилдаан хийлгүйгээр финалын мөнгөн шагналыг авах эрхтэй. Харин бөмбөрцгийн хоёр хүчтэний хувьд нэг давааны шагнал сая төгрөг юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?