Урвасан О.Баасанхүү хаачих вэ?

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр Дээд шүүхээс О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа. Одоо эрхэм УИХ-ын гишүүн маань хаашаа очих вэ?  Ж.Батзандан найзаасаа Б.Хурцыг өмөөрч урвасан, өөрийг нь улс төрд хөтөлсөн, зүгээр ч үгүй намынхаа квотоор гишүүн болгож байсан Н.Энхбаяр даргаасаа урваж шарвасан нь түүний улс төрийн амьдралын төгсгөлийг зарлалаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. 

Өдрийн сонинд /2017.12.12/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өгсөн ярилцлагаас сийрүүлбэл: "...МАХН 30 мянган гишүүнтэй. Ийм олон гишүүнтэй нам 150 сая төгрөг гаргаад хурлаа хийчих боломжтой. Ардчилсан намын нэг жижигхэн залуу Ардчилсан залуучуудын холбооны дарга болох гээд 200 сая төгрөгийг хувиасаа гаргачихаж байна. Ж.Батзандан ах дүү найз нөхдөөсөө авсан байлгүй намынхаа даргад өрсөлдөхдөө 250 сая төгрөгийн дэнчин тавьчихаж байна шүү дээ.

Бүхэл бүтэн нам ийм бага мөнгөөр өөрсдөө бараг зардлаа төлөөд хурлаа хийснийг гадуурхаж байгаа нь МАХН-д ганцхан мөнгөтэй хүн байдаг. Бусад хүмүүс нь мөнгөө нийлүүлээд хурал хийж болохгүй гэж үзлээр нийгмийн тархийг угааж байгаад харамсч байна. Шаардлагатай гэвэл бид санхүүжилтийг гаргана. Гэхдээ тэр хүмүүсийн аюулгүй байдлыг бодохгүй бол хэцүү. Хүрэлсүх ямар ч хамаагүй. Бид Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хянах гэж намаа шинэчилж байгаа. Тиймээс тааж яриад хэрэггүй. Тэнд байгаа 1000 хүнийг янз бүрээр хэлж, доромжилж болохгүй."

Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв гэдэг дээ. 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

  • Зочин

    Зочин [66.181.187.xxx]

    Жорлрн руугаа л явна штэ

  • Зочин

    Zochin [112.72.11.xxx]

    Budaa budaa

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?