Маргааш Дональд Трампын тангараг өргөсний 1 жилийн ой болно.

Сэтгүүлчийн үг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп маргааш буюу Бямба гарагт тангараг өргөснийхөө нэг жилийн ойг өөрийн Флорида дахь Мар-А-Лаго амралтад тэмдэглэхээр болжээ.

Уг арга хэмжээнд оролцох хосууд $100,000-ын үнэтэй урилга авах ёстой болж байна. Үүнд оройн зоог, ерөнхийлөгчтэй хамт дурсгалын гэрэл зураг авхуулах эрх багтжээ.

Харин $250,000 төлбөл хосууд Трамптай хамт нэг ширээнд суух боломжтой.

Трампын сонгуулийн кампайныг зохион байгуулсан хүмүүс энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Тэд мөн Трампыг дэмжигч иргэдийн дунд $3-ын хандивын аян явуулж, тэдний дундаас ялагчийг сугалаагаар тодруулан маргаашийн арга хэмжээний урилгаар шагнах гэнэ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?