АМЬГҮЙ ДОНОРООС ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа аж.

Тиймээс иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Өөрөөр хэлбэл, тус хуулийн төсөлд тархины үхжилттэй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай асуудлыг тусгасан. Тодруулбал, тухайн иргэн амьд сэрүүндээ “Би тархины үхжилээр нас барсан тохиолдолд миний эд эрхтэн өөр хэн нэгэн эмчлүүлэгчид тохирч байвал шилжүүлэн суулгаж болно” гэсэн баталгаагаа 25 насандаа эрүүл мэндийн байгууллагад гаргаж өгөх юм. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, улмаар хуулийг бүхэлд нь баталлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    tom brown [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?