ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ А-92, А-80 ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРАВ

Сэтгүүлчийн үг

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл"-ийн хурлаар 

өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гарав.

Харин тансаг зэрэглэлийн буюу А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг бууруулахгүй байх боломжтой гэж зөвлөл  үзжээ.

Мөн өчигдөр тус зөвлөлийнхэн Ерөнхий сайдтай санал солилцсон. Энэ үеэр Ерөнхий сайд өргөн хэрэглээний буюу хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг шатахууны үнийг нэмэхгүй байх,  алдагдалтай ажилласан импортлогчдын татварын асуудлыг энэ сарын 25-нд Монголд ажиллах ОУВС-ийн төлөөлөлд танилцуулна хэмээн мэдэгдэв.“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл"-өөс өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэхгүй байхыг импортлогчдод сануулж, Засгийн газар татварын бодлогоор зохицуулах чиглэл бүхий зөвлөмж гарган Засгийн газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШӨХТГ зэрэг байгууллагуудад хүргүүлсэн байна. Хэдийгээр  импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж буй ч Зөрчлийн тухай хуулийн дагуу “Магнай трейд” ХХК-д хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулах нь зүйтэй гэж дээрх зөвлөлөөс шийдвэрлэжээ.

 Ийнхүү тус зөвлөлөөс шатахууны  үнэ нэмэх асуудлаар зөвлөмж гаргасан ч дизель түлшний үнэ нэмэх эсэх асуудалд  тодорхой шийдал гаргаагүй байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?