ТӨРИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Г.ДӨЛГӨӨНИЙГ ТОМИЛОВ

Сэтгүүлчийн үг

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү юм. 

Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн Их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт 8 жил ажилласан. Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байв.

Улс төрийн тойм сонины 2011 оны дугаарт Г.Дөлгөөнтэй холбоотой нийтлэл гарч байсныг эргэн харахад: Чингэлтэй дүүргийн шүүх "Г.Дөлгөөний гаргасан мэдэгдлийг үндэслэн" зээлийн барьцаанд байсан 10231 ширхэг хувьцааг цуцлуулж, Тавантолгой Транс компанид үндэслэлгүй шилжүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Монгол банкны хянан шалгагч Г.Дөлгөөний яаран гаргасан  мэдэгдэл Говь Урал компанийн 2 тэрбум 226 сая 347 мянга 214 төграгийн өрийг барагдуулах боломжгүй эрсдэл үүсгэсэн талаар нийтэлж байв.  
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

  • Зочин

    Зочин [197.211.61.xxx]

    зочин [203.91.115.xxx]

    Энэ бяцхан хүү ажил хийж чадах уу?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?