“ДЦС 4”-ийн шугам дэлбэрч тус байгууллагын ажилтан нас баржээ

Сэтгүүлчийн үг

  “Дулааны цахилгаан станц 4”/ДЦС/-т ТӨХК-д  үйлдвэрлэлийн осол гарч, 31 настай инженер залуу хүчтэй ууранд түлэгдэж нас барсан хэрэг энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө гарлаа.Ослын үеэр хохирогч дэлбэрэлт үүссэн труба буюу шугамыг эхлээд илрүүлэн зогсоох үүргийн дагуу ажиллаж байсан хэдий ч гэнэтхэн дахин өөр газарт томоохон дэлбэрэлт үүссэн байна.   Энэхүү дэлбэрэлтэд хохирогч өртөж, 85% түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. ГССҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлсэн боловч  тэрээр анхан шатны эмчилгээ хийлгэж байх үедээ шархаа даалгүй нас барсан харамсалтай үйл вдал болжээ.

ДЦС ТӨХК-ийн хэсгийн уурын шугам 130-140 хувийн даралттай, 550 градусын хүчтэй уур дамжин өнгөрдөг байна. Тэрхүү 550 градус бүхий уурын шугам задрах үед хажууд нь байсан хүн ямар ч амьд үлдэх боломжгүй байдаг аж. Тухайн осол гардаг шөнө ээлжинд 15-20 хүн ажиллаж байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Үйлдвэрийн осол гарсан өдрөөс хойш өнөөдрийн хүртэл дээрх дэлбэрэлт гарсан хэсгийн шугамын засварын ажил үргэлжилж байна. Дэлбэрэлт гарсан трубаны ашиглалтын хугацаа дууссан байсан талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Техникийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, ашиглалт дууссан трубаг солих ажлыг зохион байгуулаагүй дарга нар, удирдлагуудын хангалтгүй ажиллагаанаас болж эрдэнэт хүний алтан амь эрсдлээ. Мөн уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ. 

Энэхүү хэргийн талаар хохирогч Д-гийн төрсөн эгч фэйсбүүк хуудастаа ...Дахиж ийм зүйл бусдад тохиолдог. Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, ДЦС 4  удирдлага, инженер техникийн ажилтнууд шуурхай арга хэмжээ авахыг иргэн хүний хувьд хатуу шаардаж байна гэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.190.xxx]

    Засвар хариуцсан Амараа гэж авилгачингийн нүгэл нүдээр ь гарч байна даа.4-р цах/станц-д шалгавал дэндүүих юм бий дээ.Ялангуяа өмнө дарга байсан Баярбаатарын хүүгийн компанийг шалгавал их сайн.

  • Зочин

    SKYLITE [197.211.59.xxx]

    Та яаралтай арга хайж байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авч болох итгэмжлэгдсэн газар хувь хүн, төрийн байгууллага, нийтийн чиглэлийн компаниуд, оюутнууд, e.t.c. Бид зээлийг маш бага санал болгодог 3% -ийн хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн эргэж ирээрэй. 1. ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТӨЛӨӨ .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХАМГИЙН САЙН ТУХАЙ .......... 5. Улс орон .......... 6. Ажлын байр .......... 7. ЗЭЭЛИЙН БАЙГУУЛЛАГА .......... 8. Зээлийн хэлэлцээр .......... 9. Зээлийн хугацаа 10. PHONE NUMBER .......... 11. ZIP код .......... ТАЙЛБАР: - ШААРДЛАГА 20 жил хүртэлх хугацаа шаардагдах ба ТАЙЛБАР. Та бидэн рүү буцаж ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

  • Зочин

    Зочин [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

  • Зочин

    Зочин [66.181.179.xxx]

    Дарга нарт нь хариуцлага тооц

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?