Бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн эрэгтэй УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр гэв үү

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал сүүлийн үед ноцтойгоор хөндөгдөх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйгүй авирласан асуудал олны дургүйцлийг хүргээд байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх эмэгтэй өнөөдрийг хүртэл гомдолтой яваагаа хэлж, ярьсаар буй. Энэ асуудлын араас УИХ-ын гишүүн Д.Мурат нутаг нэгт бүсгүйн хувийн чат руу нь ёс бус зургаа явуулж бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэх мэдээлэл зурагт баримттайгаа ил болоод байгаа. Ийн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал улстөрчдийн хөрөнгө мөнгөнд дарагдаж зөрчигдсөөр байгаа нь нийгэм тэр аяараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуугарахад хүргээд буй.

Энэ үед дахин нэг ноцтой хэргийг хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл олны анхаарлын төвд авчрав. Тодруулбал, тэрбээр өөрийнх нь нэгэн үйлчлүүлэгч бүсгүй УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний нөхөр болон дүүгийнх нь нөхрийн бэлгийн дарамтанд орсон талаарх мэдээллийг ил болгосон юм. Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл энэ талаар өөрийн цахим хуудаснаа бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр “Өнгөрсөн онд нэгэн бүсгүй, өмгөөлөгчтэйгээ ирж уулзан, зөвлөгөө авсан юм. Тэрээр нэг компанид ажиллаж байхад нь захирал нь байнга бэлгийн дарамт үзүүлсээр эцэст нь бэлгийн харьцаанд оржээ. Захиралынх нь эхнэр нэгэн УИХ-ын эмэгтэй гишүүний (МАН-ын) дүү бөгөөд тэрхүү гишүүний нөхөр нь хүртэл бэлгийн дарамт үзүүлж байсан аж. Эрхэм гишүүний дүү нөхөр болон бүсгүй хоёрын харьцааг мэдээд бүсгүйг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж баримт бүрдүүлэн цагдаад өгч, эрүү үүсгүүлэн гишүүн эгч нь бас захиа даалгавар өгснөөр 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж 8 жилийн ял авах гэж байгаа талаараа учирлаж ярьсан юм.

Тухайн үед асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжийн талаар зөвлөөд явуулсан, шүүх хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Гэтэл өчигдөр дахиад ирлээ, юу болов гэтэл өнөөх цагдаа, прокурор нь хэргийг яг хуучнаар нь боогоод яллах дүгнэлт үйлдсэн, эрхэм гишүүний захиас болохоор тэр муу "завхай" бүсгүйг заавал шийтгэнэ гэнэ. Зоригтой бай, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд, өөрийн буруутай үйлдлээсээ давсан хариуцлага, ял шийтгэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, бүх талаар тусална гээд явууллаа” гэж бичжээ.

Тэгвэл дээрх эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулсан эрэгтэй нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж эхэлжээ. Н.Оюундарь гишүүний нөхрөөс гадна дүүгийнх нь нөхөр мөн тус бүсгүйг дарамтлан бэлгийн харьцаанд орсон гэдэг.

Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүн Н.Оюундарь дүүгийнхээ хамтаар дээрх бүсгүйд өс санан өөрийнх нь компанид их хэмжээний хохирол учруулсан гэх баримтыг бүрдүүлэн хуулийн байгууллагад өгч шүүхээр 8 жилийн хорих яланд унагаад байгаа гэх. Уг хэрэг цаашид хэрхэн шийдэгдэх болон бэлгийн дарамт үзүүлсэн гэх гэр бүлийн зүгээс ямар тайлбар хийх нь тодорхой бус байгаа ч энэ бол ажлын байран дахь бэлгийн дарамт цаашлаад улс төрчдийн ёс зүйтэй холбогдох асуудал юм. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд хоёр эмэгтэй дүүтэй.

Нэг дүү Н.Чимгүүндарь нь Канад улсад Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн ч нас болон туршлага нь хүрэхгүй гэж томилогдоогүй. Харин бүсгүйг дарамталсан этгээдийн хувьд Н.Чимгүүндарийнх нь удаахь дүү гэнэ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийг “Blue mon” цогцолборын эзэн гэдгээр нь хүмүүс мэддэг.

Одоо гэр бүлийн бизнесийг нь нөхөр нь удирддаг гэдэг. Тэрбээр нөхрийнхөө талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ “Blue mon” бол манай нөхрийн үүсгэн байгуулсан компани л даа. Би харьцангуй эрт гэрлэсэн. Есдүгээр ангиа төгссөн жилийнхээ зуны амралтаар нөхөртэйгээ танилцсан. Бид хоёр есдүгээр ангиасаа үерхэж, хөтлөлцөж гүйж байгаад их сургуульд ороод гэр бүл болсон. Хоёрдугаар курст байхад хүү минь төрсөн. Би оюутан, нөхөр өрх гэрээ авч явах хэрэгтэй болсон. Тухайн үеийн залуучуудын адилаар ганзагын наймаанд явж бизнесийн гараагаа эхэлж, анхны капиталаа хуримтлуулсан. Би нөхрийнхөө ажилд нэг их оролцдоггүй. Яахав, айлын эхнэр байна даа санаа оноогоо хэлдэг. Эхнэр, нөхөр хоёр бол нэг зоосны хоёр тал гэсэн үг шүү дээ. Нөхөр маань бизнесийнхээ үйл ажиллагааг түлхүү явуулдаг. Би төрийн ажлаа л хийгээд явдаг. Манай нөхрийн бизнес нийтийн хоолоор илүү их дагнасан. Ер нь нийтийн хоол, худалдаа, тээвэр логистикийн чиглэлд гэр бүлийн бизнесээ хийж байгаа. 1997 онд анх шар буурцгийн дүфүний үйлдвэр байгуулсан. Мөн хятадуудтай хамтарч Монголдоо мөөг тарьж эхэлсэн. Тэр үед Монголд амьдардаг цөөхөн хэдэн Хятад, солонгосууд авдаг байлаа. Цагаасаа арай эрт эхэлсэн бизнес шиг байна лээ. Дараа нь бизнесээ өөрчлөөд оёдлын үйлдвэр эрхэлж, хувцас оёдог болов оо. Хувцсыг нь америкууд авдаг. Бас “Орон зай”-д баар ч ажиллуулж үзсэн. Нөхөр маань шөлөнд дуртай. Би бол хоёрдугаар хоол, шарсан хуурсан хоолыг илүүд үзнэ. Хүү маань Хятадад сурдаг байлаа. Бид хоёр амралтаараа заримдаа ганцаараа, заримдаа хоёулаа ч хүү рүүгээ очно. Тэр үедээ Бээжингийн халуун тогооны ресторануудыг бараг гүйцээсэн байх аа. Тэгж байгаад манай нөхөр халуун тогооны “Булл” ресторанаа нээсэн. Үүнээс өмнө нөхөр олон бизнес хийж үзсэн дээ. Бас “Шөлөндөө”-гийн салбаруудыг байгуулсан. Дараагийн нэг ресторан нь “Сура” гэж солонгос хоолны ресторануудыг нээж эхэлсэн. Худалдааны салбарт гэвэл “Nike” брэнд, “Fashion TV”-гийн дистрибьютер хийдэг” хэмээн ярьж байжээ.

Ямартай ч нэгэн бүсгүйд эгч, дүүсийн нөхөр бэлгийн дарамт үзүүлж түүнийг нь эгч, дүүс өөрсдөө өмөөрсөн гэх гэрчтэй хэрэг удахгүй шүүхээр хэлэлцэгдэнэ. Мөн тэр үед энэ хэрэг хүссэн хүсээгүй олон нийтэд ил болно. Харин эрх мэдэлтнүүдийн гарт энгийн нэгэн эмэгтэй хохирох учиргүй гэдгийг л олон нийт сануулах биз ээ.

эх сурвалж: чухал.мн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    SKYLITE [197.211.59.xxx]

    Та яаралтай арга хайж байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авч болох итгэмжлэгдсэн газар хувь хүн, төрийн байгууллага, нийтийн чиглэлийн компаниуд, оюутнууд, e.t.c. Бид зээлийг маш бага санал болгодог 3% -ийн хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн эргэж ирээрэй. 1. ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТӨЛӨӨ .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХАМГИЙН САЙН ТУХАЙ .......... 5. Улс орон .......... 6. Ажлын байр .......... 7. ЗЭЭЛИЙН БАЙГУУЛЛАГА .......... 8. Зээлийн хэлэлцээр .......... 9. Зээлийн хугацаа 10. PHONE NUMBER .......... 11. ZIP код .......... ТАЙЛБАР: - ШААРДЛАГА 20 жил хүртэлх хугацаа шаардагдах ба ТАЙЛБАР. Та бидэн рүү буцаж ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

  • Зочин

    Бусгуй [27.123.212.xxx]

    Энд сэтгэгдэл бичсэнтэй санал нэг байна. Эмэгтэй хун гое бхгуй бол нехер нь хэрэг тариад яваад бх нь. Царай муутай эхнэр эгч дуусээс болж нехрууд нь 1 гое бусгуйг дарамталсан байна. Ичиг, ичиг тэр эхнэр, нехрууд

  • Зочин

    Bolor [122.201.31.xxx]

    Ichig ichig

  • Зочин

    Зочин [112.72.11.xxx]

    Эмэгтэй хүн гоё байхгүй бол гишүүн, дарга байгаад яахын. Онигоо болох юм байна. Тураад гоё байх нь илүү чухал гэж ойлголоо.

  • Зочин

    зочин [203.91.115.xxx]

    нөхөртөө арга хэмжээ авмаар юм

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?