ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ДӨРВӨН ХҮН АМИА АЛДАЖ, ГУРВАН ХҮН ГЭМТЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 8-наас 12-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1297 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1036 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 44 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний гурав нь бага насны хүүхэд байсан байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 106 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн байна. Тухайлбал: Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад гарсан байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 27 осол, мөргөлдөх хэлбэрээр 41, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Түүнчлэн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон зургаан осол, хэрэг бүртгэгдсэн боловч сүүлийн өдрүүдэд явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон осолд өртөх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт 10 осол бүртгэгдсэн.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 24,8 хувиар, гэмтсэн хүний тоо 37,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 хувиар буурсан байна.

Энэ нь энэ долоо хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр цас орж, халтиргаа гулгаа үүсгэсэн, мөн жолооч нар явган зорчигч нарт гарц дээр зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэгтэй холбоотой юм. Мөн орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь жолоочид замын нөхцөл байдал болон үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв тохируулдаггүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддогтой холбон тайлбарлаж болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    SKYLITE [197.211.59.xxx]

    Та яаралтай арга хайж байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авч болох итгэмжлэгдсэн газар хувь хүн, төрийн байгууллага, нийтийн чиглэлийн компаниуд, оюутнууд, e.t.c. Бид зээлийг маш бага санал болгодог 3% -ийн хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн эргэж ирээрэй. 1. ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТӨЛӨӨ .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХАМГИЙН САЙН ТУХАЙ .......... 5. Улс орон .......... 6. Ажлын байр .......... 7. ЗЭЭЛИЙН БАЙГУУЛЛАГА .......... 8. Зээлийн хэлэлцээр .......... 9. Зээлийн хугацаа 10. PHONE NUMBER .......... 11. ZIP код .......... ТАЙЛБАР: - ШААРДЛАГА 20 жил хүртэлх хугацаа шаардагдах ба ТАЙЛБАР. Та бидэн рүү буцаж ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?