Зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааг өнөөдрөөс буулгана

Сэтгүүлчийн үг

“Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах ажиллагааг энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Гадна талбайд сурвалчилгааны самбар байгууламж байрлуулах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаал байдаг. Гэтэл энэ журмыг зөрчиж, зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна хөдөлгөөний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөдөг.

Сурталчилгааг зөвшөөрөлгүй байрлуулах,  хураамжаа төлөхгүй байх, хориглосон бүсэд сурталчилгаабайрлуулах, түүнчлэн   хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах, шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах зэрэг нийтлэг дутагдал байгаа юм.

Энэ удаад нийслэлийн Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж зэрэг газарт   байгаа зөрчил бүхий сурталчилгааны байгууламжийг албадан буулгахаар болжээ.  Энэ ажил өнөөдрөөс эхэлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?