Авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтны нэрсийг нийтэлдэг болов

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, нэр нь холбогдсон албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг нийтлэх асуудлыг хууль ёсны болгож, энэ оны 1-нээс албан ёсоор мөрдөгдөж эхэлжээ.

Уг хуулиар яам, агентлаг, төрийн нэгж байгууллагууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан тушаалтнуудынхаа нэрсийг хуулийн байгууллагад гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, “итгэл алдсан” төрийн албан хаагчдад тавих хараа хяналтыг сайжруулах, дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй байх, хэрэг нь нотлогдсон төрийн албан хаагчдыг дахин төрд ажиллуулахгүй байх нь дээрх хуулийн ач холбогдол оршиж байгаа аж.

Авлига, албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг нийтэлснээр төрийн аливаа байгууллага энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсээс ангижрах боломжтой гэж хууль санаачлагчид үзэж байна.

Уг хууль батлагдсанаар 2012-2015 онд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, нэр нь холбогдсон 1200 хүн төрийн албанаас чөлөөлөгдөхөөр болжээ. ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн ярьснаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авлигын хэрэг эдийн засагт 2.5 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?