Т.Заяа: Бохир утааг сорж аваад ионжуулсан цэвэр агаар болгодог төхөөрөмж бүтээсэн

Сэтгүүлчийн үг

“Эй Пи Ти Монголиа” компанийн Монгол инженерүүд утаа сорж, цэвэр агаар болгон хувиргадаг төхөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмж нь бохир утааг сорон авч ионжуулсан цэвэр агаар болгон гаргадаг агаар цэвэрлэгч цамхаг юм. Нийслэлийн иргэд агаарт гарах гэж заавал хотоос гарахгүйгээр цэвэр агаараар амьсгалах “Цэвэр Агаарын Баянбүрд”-ийг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбайд олноор бий болгож, тухайн орчныг нь тохижуулан, амралт чөлөөт цагаа тухтай өнгөрөөх орчныг бүрдүүлэн бий болгох зорилготойгоор эл төхөөрөмжийг бүтээсэн байна. Тус компанийн инженер Т.Заяатай ярилцлаа.

ЦАГТ 1500 АЙЛЫН ЯНДАНГААС ГАРЧ БАЙГАА УТААГ ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ-

-Энэ төхөөрөмжийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү. Ямар зарчмаар ажилладаг вэ?

-Тус төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологи дээр суурилан ажиллах ба үндсэн зарчим нь утаа, агаарын бохирдлын хэмжээг тодорхойлон, сэнснүүдийн хүчин чадлыг автоматаар тохируулан бохир агаарыг цэвэрлэх үндсэн үйл ажиллагаатай. Ион буюу хасах цэнэгээр агаарыг давхар цэвэрлэхээс гадна хүний эрүүл мэндэд маш ашигтай агаарыг тухайн орчиндоо бий болгоно. Цамхаг нь агаарын бохирдлыг хүний амьсгалах хэмжээнд хүрэхээс нь өмнө буюу 3,5-7 метрийн өндөрт татан авч цэвэрлэн, 2,5 метрээс доош цэвэр агаар өгөх зориулалттай.

-Цагт хэдий хэмжээний агаар цэвэрлэнэ гэсэн тооцоо гаргасан уу?

-Бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэг цагт 50,000м3 агаар цэвэрлэнэ. Энэ нь нэг цагт 1500 айлын яндангаас гарч буй утааг иж бүрэн цэвэрлэж байгаатай тэнцэнэ.

-Төхөөрөмжийг үнэхээр ингэж утаа цэвэршүүлдэг гэдгийг албан ёсоор баталгаажуулсан уу?

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын явуулын тусгай хэмжигчээр 2017.01.24-ны өдөр Баянхошууны хөтөлд хэмжилт хийхэд агаарын бохирдлын хэмжээ 600 (PM2.5, PM10) нэгж байсан. Төхөөрөмжийг 30 минут ажиллуулахад 2,3 нэгж болтлоо буурсан ба агаарын бохирдлыг 99,7 хувиар цэвэрлэж байгаа нь батлагдсан. Бид энэхүү төхөөрөмжийг одоогоор агаарын бохирдол, утааны асуудлыг хамгийн бага зардлаар хамгийн хурдан, хамгийн үр дүнтэй шийдэх арга гэж бодож байгаа.

utaa sorogch tohooromj

-Танай компани төхөөрөмжөө хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-2015 оноос энэ төхөөрөмжөө хийж эхлээд, хоёр жил орчмын дараа дуусгасан. Тухайн үед Нийслэлийн Агаарын чанарын албаар Баянхошуунд аваачиж туршиж үзээд, дүгнэлт гаргуулсан байдаг. Түүнээс хойш энэ төхөөрөмжөө нийслэлийн удирдлагууд, Байгаль орчны яам гээд холбогдох бүх л газруудаар явж танилцуулсан. Гэвч өдийг хүртэл дэмжиж, ажил хэрэг болгоё гэж зөвшөөрсөн, хариу өгсөн газар алга. Нийслэлийн ИТХ дээр Агаарын бохирдлын хэлтэс гэж байдаг юм билээ. Дэмжье л гэсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар ажил хэрэг болоогүй байна.

-Одоо хэдэн төхөөрөмж хаана байгаа вэ?

-Одоогоор нэг байгаа. Төхөөрөмж маань манай үйлдвэрийн хашаанд жил шахам болж байна. Улаанбаатар хотод агаарын чанар хэмждэг станцууд байдаг. Тэдний нэгэнд нь байрлуулаад, улсаас цахилгааны мөнгийг нь даая гэвэл уг нь утааг яаж цэвэрлэж байгааг бүр бодитойгоор харж болох юм. Яагаад гэвэл тэр станц дээр гарч байгаа үр дүн шууд харагддаг. Энэ талаар ойрын үед Нийслэлийн удирдлагуудад бас хүсэлт тавья гэж бодож байна.

-НЭГ ТӨХӨӨРӨМЖ 35 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-

-Цахилгаан маш их хэрэглэдэг юм шиг байна. Тэгэхээр айлууд хашаандаа ч юм уу аваад тавина гэсэн ойлголт байхгүй юм байна. Тийм үү?

-380 вольтоор ажилладаг. Тооцоолж үзсэнээр жилд дөрвөн сая гаран төгрөгийн эрчим хүч зарцуулахаар байгаа. Айлын хашаанд тавина гэж байхгүй. Нийслэлээс, улсаас дэмжээд, томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа хүлээгээд манай төхөөрөмжийг аваад, хотын утаатай хэсгүүдэд тавих боломжтой гэж бид үзэж байгаа.

-Гадаадад ийм төрлийн агаар цэвэршүүлэгч байдаг болов уу?

-Бээжин болон Нидерландад байдаг.

-Танай төхөөрөмжийн үнэ хэд вэ?

-Нэг төхөөрөмж 35 сая төгрөгийн үнэтэй. Бид нэг их өндөр ашгийн төлөө үүнийг хийгээгүй. Утаанаас бага ч гэсэн салбал монголчуудад хэрэгтэй юм болов уу гэж бодож үүнийг бүтээсэн гэдгийг хэлмээр байна. Манай компани агааржуулалтын систем чиглэлээр мэргэшсэн инженерүүдтэй, энэ салбарт 10 гаран жил ажиллаж байна. Саяхнаас хоёр дахь төслөө бас л холбогдох албаны хүмүүст танилцуулаад явж байгаа.

-Ямар төсөл вэ. Товчхон мэдээлэл өгч болох уу?

-Гадаа байдаг агаар цэвэршүүлэгч гэхээр хүмүүст хүрэхгүй байгаа юм болов уу гэх үүднээс хоёр дахь төслөө хийгээд мөн танилцуулаад явж байгаа. Энэ маань агаар цэвэршүүлэгчтэй дулаалгатай, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт газар суурилуулах боломжтой төхөөрөмж. Улаанбаатар утаанд автсанд хүн бүр гайхаж, бухимдаж байгаа ч утааг бууруулах талаар дорвитой авсан арга хэмжээ алга. Энэ үед бага ч болов нэмэр болж, утаанаас иргэдээ хамгаалъя гэсэн үүднээс энэ төслийг санаачилсан.

-Автобусны буудал дээр зогсож байгаа болон тоглоомын талбайд тоглож буй хүүхдүүд дотор нь ороод цэвэр агаар амьсгалж болох том төхөөрөмж юм уу?

-Тийм ээ. Автобусны буудал болон хүүхдийн тоглоомын талбайг битүү болгоод, дотор нь цэвэр агаар түгээнэ гэсэн үг. Одоо цагт хүмүүс агаар дутагдаад, агаар салхи амьсгалах гэж байна гээд Улаанбаатараас 20-30 км газарт гарч явдаг болсон. Ингэхийн оронд бидний бүтээсэн төхөөрөмжид ороод жаахан ч гэсэн цэвэр агаар амьсгалаад явах боломжтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?