Хятадад хүүхэд хулгайлж, мөстэй хайрцагт хийн, зарахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ

Сэтгүүлчийн үг

Хятадад хүүхэд хулгайлан авч явсан гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Тэд хүүхдүүдийг эд эрхтэнийг нь зарах зорилгоор хулгайлсныхаа дараа амь насыг нь хөнөөн, мөстэй хайрцагт хийж, улмаар эд эрхтэнийг нь зардаг ажээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, дэлхий даяар жилд нийт 100 мянга гаруй эрхтэн шилжүүлэх хагалгаа хийгддэг. Манай урд хөрш Хятадад хууль бус эрхтэний наймаа өндөр ашигтай “бизнес” болсон талаар гадны хэвлэлүүдэд мэдээлсээр байдаг.

Хууль бусаар зарагдаж байгаа эрхтэн маш өндөр үнэтэй. Хар захаас эрхтэн худалдаж авах гэж байгаа ихэнх хүмүүст цаг хугацаа маш хомс байдаг тул эрхтэний наймаачид үнээ тун өндрөөр тогтоон, жилд 600 саяас 1.2 тэрбум долларын ашиг олдог гэсэн судалгаа хүртэл байдаг аж.

Эрхтэний наймаачид ихэвчлэн ядуу, хөгжил буурай орноос эрхтэн худалдаж авдаг байна. Тэд нэг эрхтэнд хамгийн доод үнэ болох таван мянган доллар төлдөг бөгөөд энэ нь зарим орны иргэдэд амьдралыг нь тэр чигт өөрчлөхөд хангалтай хэмжээний мөнгө байдаг ажээ. Харин худалдан авсан эрхтнээ Америк, Япон гэх зэрэг хөгжил сайтай орнуудад зардаг бөгөөд нэг эрхтнийг дунджаар 200 мянган доллараар зардаг байна.

Хууль бусаар зарагддаг эрхтэний 75 хувийг зөвхөн бөөр эзэлдэг аж. Бөөр нь амьдралын туршид гэмтэхдээ хялбархан бөгөөд нэг бөөр дунджаар 150 мянган доллартай тэнцдэг аж. Элэг мөн адил үнэтэй боловч эрэлт нь тийм ч их биш юм. Харин хамгийн үнэтэй эрхтэнд уушги болон зүрх тооцогддог бөгөөд үнийн хувьд 300-500 мянган доллар хүрдэг байна.

Дээрх зорилгоор Хятадад жилд 2000 хүртэл тооны хүүхэд хулгайлагддаг бөгөөд тэдгээрээс цөөхөн нь гэртээ эргэж очдог байна. Хятадад энэ асуудал ихэд тулгамдаж буй асуудлын нэг ч эрх баригчид нь худалдагдсан хүүхдүүдийн статистик тоо баримтуудыг ил тод мэдээлдэггүй ажээ.

Хятадын шинжээчдийн тэмдэглэж буйгаар, өнөөдөр Хятадад хүүхдийн наймаа эрхлэгчид хүүхдүүдийг гараас гарт дамжуулан худалдаж, асар их ашиг хонжоо олдог байна. Гэмт хэрэгтэнүүд хүүхдүүдийг ялангуяа, эрэгтэй хүүхдүүдийг бага орлоготой гэр бүлээс ойролцоогоор 30 мянган юаниар худалдаж авдаг ажээ. Мөн Хятадын хүүхэдгүй хосуудад 70-90 мянган юаниар зардаг ажээ. Хуулиараа хүүхдийн наймаачдад ихэвчлэн цаазаар авах ял оногдуулдаг байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?