Энэ баярын өдрүүдээр 2007 онд гарсан байсан байгалийн аюулт үзэгдэл давтагдаж болзошгүй гэв

Сэтгүүлчийн үг

Энэ баярын өдрүүдээр нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч цаг агаарын аюулт үзэгдэл болж магадгүй учир иргэдийн баяр ёслолын үеэр анхаарал болгоомжтой байхыг  Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, арванхоёрдугаар сарын 28-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны нэгдүгээр сарын  1, 2-нд зарим газраар цас орж,  цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

  Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг  анхаарууллаа.

2007 онд мөн үүнтэй төстэй цаг уурын тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үед иргэд анхаарал хайхрамжгүй байсны улмаас 77 иргэн шуурганд төөрсөн бол долоон хүн осгон амь насаа алдаж байсан харамсалтай хэрэг гарч байжээ. Тиймээс энэ жил баярын амралтын олон хоногт иргэд хотоос гадагш гарахаас аль болох зайлсхийж, шаардлагатай тохиолдол аян замын бэлтгэлээ сайтар базааж аюулгүй байдлаа сахих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    albaker [93.65.89.xxx]

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?