Бензиний үнэ 40-50 төгрөгөөр нэмэгдэх сургаар иргэд банкаа дүүргэж эхэллээ

Сэтгүүлчийн үг

Оны эхний өдөр бензин, шатахууны үнэ 50 хүртэлх төгрөгөөр нэмэгдэх талаар баттай эх сурвалж хэллээ. Учир нь оны эхний өдрөөс Шатахууны онцгой албан татвар нэмэгдэх нь тодорхой байгаа.

Түүнчлэн 2017 он гарснаас хойш брент газрын тосны ханш найман хувиар өсч, 63 ам.доллар даваад байгаа.  11 дүгээр сарын эхний долоо хоногт таваарын ханш 64 ам.доллар давж сүүлийн хоёр жилийн оргилд хүрч байсан юм. Өнгөрсөн сард АНУ-ын занарын олборлолт 7.1 сая баррель давж, түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Ийнхүү АНУ-ын олборлолт эрчимжсэн газрын тосны ханшийн өсөлтийг нэг түвшинд барихад хүргэсэн юм.

OPEC болон ОХУ-ын тал газрын тосны гарцаа танах хөтөлбөрөө ирэх оны эцэс хүртэл сунгахаа зарласан. Ингэснээр үргэлжлүүлэн олон улсын зах зээл дэх нийлүүлэлтийг бууруулж, ханшийн өсөлтийг хадгалах зорилт тавиад байгаа юм. OPEC-ийн зүгээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор газрын тосны ханш өсөхөд нөлөөлсөн. OPEC-ийн зүгээс ирэх онд буюу 2018 онд газрын тосны ханш тогтвортой, жигд байдлаар өсөх хандлагатай байгааг мэдэгдээд байгаа юм.

Энэ нь манай улсад бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүйд хүргэх нь ойлгомжтой. 2017 оны туршид олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байхад дотоодын компаниуд үнийг нэмэхгүйгээр жигд түвшинд барьсаар ирсэн. Засгийн газартай ойлголцолд хүрнэ хэмээн хоёр тал өнөөдрийг хүртэл явж ирсэн ч Гаалийн онцгой албан татвараа шатлалтайгаар нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь дотоодын компаниудыг ийн үнээ нэмэхэд түлхэц болоод байгаа юм. Ингэхдээ АИ92 болон 80 бензинийг литр тутамд нь 40 төгрөгөөр, дизель түлшийг литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэх товтой байгаа юм. Гэхдээ энэ бол өнөөдрийн нөхцөл байдалд нийцүүлж буй үнэ биш гэдгийг эх сурвалжууд хэлсэн. Засгийн газартай тодорхой ойлголцолд хүрч чадахгүй бол 50-100 төгрөгөөр нэмэх аж.

Энэ сургаар иргэд оноос өмнө амжиж банкаа дүүргэж байгаа талаар цахим орчинд ч  бичээд эхэлсэн байна



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

  • Зочин

    koi [41.85.161.xxx]

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?