АНУ Хойд Солонгосын пуужингийн мэргэжилтнүүдэд хориг тавив

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын албаны хоёр хүнд хориг тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Мөн өдөр ОХУ нь Вашингтон, Пхеньян хоёрын хоорондын хурцадмал байдлыг намжаах асуудалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа дахин мэдэгдсэн билээ.

АНУ-ын шинэ хориг нь Хойд Солонгосын АНУ-д цохилт өгөх чадвартай цөмийн пуужин бүтээхэд чиглэсэн зэвсэглэлийн хөтөлбөртэй холбогдуулан авч буй арга хэмжээ аж. Хоригт Хойд Солонгосын Сангийн сайд Ким Жон-Сик болон Ри Ронг-Чол нар багтсан бөгөөд тэднийг пуужингийн туршилтуудын гол удирдагчид хэмээн Вашингтон мэдэгджээ. Эхний ээлжинд тэдний олон улсад зорчихыг хориглож, гадаад дахь дансыг нь царцаасан байна. Вашингтоны уг шийдвэрийг Пхеньян эрс буруутгаж, “Дайны үйлдэл” гэж нэрлэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?