Татварын нэмэгдлүүд бидний амьдралд ИНГЭЖ НӨЛӨӨЛНӨ

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн жилийн өдийд Засгийн гасзар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар хэлэлцээр хийж байв. Эхэндээ өмнө нь хэрэгжиж байсанчлан “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүлээлттэй байсан. Гэвч хэлэлцээрийн явцад илүү хатуу нөхцөл бүхий “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дээр бууж, урьдач нөхцлийг нь биелүүлэхийн тулд төсвөө тодотгож байлаа. Долоон төрлийн татвар нэмж, тэтгэврийн насыг өндөрсгөн, хүүхдийн мөнгөнд таналт хийснээр хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн хөтөлбөр эдүгээ  жигдэрчээ.

Гурван ч улирлын санхүүжилт нь Төв банкны валютын нөөцөд нэмэгдэн байршиж, донор орнууд болон олон улсын байгууллагуудын зээлүүд эхнээсээ орж ирээд байна. Ирэх онд Монгол Улс эхний ээлжид нийт 6.1 их наяд төгрөгийн зээл авна. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх зээлүүдээс бүрдэж байна. Мөнгө орж ирэхийн хэрээр ОУВС биднээсс урьдач нөхцлүүдээ сайтар биелүүлэхийг хатуу шаардана. Ямар сайндаа л хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлаар хэлэлцээр хийх гэхээр донор орнуудын зээлийн асуудал давхар хөндөгдөж байх вэ.

Ийм байдлаар ирэх 2018 онд ОУВС-гийн хөтөлбөрийн нэрээр нэмэгдэж буй долоон төрлийн татвар жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлнэ. Айл өрх бүрт эдийн засгийн өсөлтийн сайн нөлөө очоогүй байхад саар байдлаар татварын нэмэгдлүүд халаас хотыг нь сэгсрэхээр байгаа юм. Татварын зарим төрлийн нэмэгдлүүд айл өрхүүдэд хэрхэн нөлөөлөхийг дараахь байдлаар бэлтгэн үзүүлж байна.

-10 САЯЫН ХАДГАЛАМЖААС ЖИЛДЭЭ 150 МЯНГА ОРЧИМ ТӨГРӨГИЙН ТАТВАР АВНА-

НЭГ: Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулав. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Татварын ногдуулалтыг нэг удаа хийх замаар төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.

Уг нь ирэх оны эхнээс 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд орлогын хүүгээсээ татвар төлөхөөр хуульчлагдаад байсан. Үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хадгаламжийн хэмжээнээс үл хамаарч, нийт хадгаламж эзэмшигчдээс жигд байдлаар 10 хувийн хүүгийн орлогын татвар авахаар болсон юм.  

Иргэн та 10 сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжаасаа 15 хувийн хүү буюу 1.5 сая төгрөгийн орлого олдог гэж үзье. Тэгвэл бол уг орлогоосоо 10 хувийг буюу 150 мянган төгрөгийг улсад тушаана гэсэн үг. Энэ нь хүүхдийн хадгаламжинд ч яг ижил горимоор үйлчилнэ.

-ЭНГИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН НИЙТ ХЭМЖЭЭ  23 ХУВЬ БОЛОН ӨСНӨ-

ХОЁР: Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчилж өгөөд буй. Тодруулбал, нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувь болгон өсгөх юм.

Одоогийн хуулиар ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, ажил олгогч 11 хувь төлж байна. Үүний 7 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд төлөгддөг. Тэгэхээр ирэх онд тэтгэврийн даатгалын шимтгэл 8 хувь болон нэмэгдсэнээр ажил олгогч 12, ажилтан 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн цалинтай ажилтан сард нийгмийн даатгалын шимтгэлдээ 100 мянган төгрөг төлдөг байсан бол ирэх онд 110 мянган төгрөг суутгуулна. Харин ажил олгогчийн төлдөг 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл дахин нэг хувиар өсч, 120 мянган төгрөг төлөх юм. Үндсэндээ ажилтан, ажил олгогч хоёрын нийт төлдөг 21 хувийн татвар 23 болон нэмэгдэж байна. Ингэснээр нэгж ажилтны гар дээрээ авдаг цалингийн хэмжээ энэ оноос буурах юм.

Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчлаад байна. Энэ мөн л нэг нэгжээр өссөн үзүүлэлт юм.

-2.2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭН САРД 105 МЯНГАН ТӨГРӨГ ТАТВАРЫН НЭМЭГДЭЛД ТӨЛНӨ-

ГУРАВ: Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар хуульчилсан билээ. Ингэснээр,

-1.500,000 – 2.500.000 -   төгрөгийн цалингийн ХХОАТ 15 хувь

-2.500.000 – 3.500.000 -төгрөгийн цалингийн ХХОАТ  20 хувь

-3.500.000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25 хувийн татвар төлөхөөр байна.

Манай улсад арай дөнгүүр, өндөр цалин авдаг хэсэг бол уул уурхайн салбарынхан. УУл уурхайн салбарт 47 мянган иргэн ажилладаг гэсэн тооцоо бий. Тэдний дундаж цалин 2.2 сая төгрөг. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг энгийнн оператор хүн сард 105 мянга орчим төгрөгийг татварын нэмэгдэлд төлөх тооцоо гараад буй юм.

 АНУ-д сард 1000 ам.долларын орлоготой иргэдээ эмзэг бүлэг тооцож, төрөөс тэтгэмж өгдөг байхад манайд эсрэгээрээ 15 хувиас дээш хувийн татвар ногдуулж буй нь ихээхэн шүүмжлэлтэй хандах өнцөг билээ.

-БЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ 30-100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ-

ДӨРӨВ: Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хоёр үе шатлалтай нэмэгдүүлэхээр 2017 оны төсвийн тодотголд суулгаж өгсөн. Уг нь 2017.07.01, 2017.10.01-ний өдрүүдэд татварыг нэмэхээр төсөөлсөн. Гэвч 2017.11.30-ны өдрөөс хэрэгжихээр болгож, Засгийн газраас тогтоол баталжээ.

Өмнө нь Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор импортолдог, 90 хүртэл болон 90-ээс дээш октантай автобензиний тонн тутмаас 160 мянга, дизелийн түлшнээс 180 мянга, Эрээнцав боомтоор нэвтрүүлэх бол 30 болон 50 мянган төгрөгийн онцгой албан татвар хурааж байсан юм. Уг тоон үзүүлэлтийг доорхи хүснэгттэй харьцуулан харахад, Бензин, дизелийн түлшний Онцгой албан татварыг 30-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Салбар яамны зүгээс ойрын хоёр сард шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн тайлбарыг өгч буй. Хэдий тийм ч урт хугацаандаа шатахууны үнэ өсөх нь тодорхой байна. Учир нь, ОХУ-ын зүгээс газрын тосны бүтээгдэхүүний импортыг сааруулах бодлого барьж  буйгаас гадна манайд татварын нэмэгдэл хуулийн хүрээнд үйлчлээд эхэлчихнэ.

Гол нь, шатахууны үнэ өсөхөөр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Шатахууны үнийг төрөөс буулгалаа ч дагаж өссөн барааны үнэ буурдаггүй. Барааны үнийн зохиомол өсөлт  тогтчихдог учир шатахууны үнийн нэмэгдэл айл бүрийн санхүүд шууд байдлаар нөлөөлөх юм.

татвар

Ж.МЯДАГБАДАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?