Х.Булгантуяа: 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай бол 15 хувийн татвар төлнө

Сэтгүүлчийн үг

Татвар нэмэгдэх асуудалтай холбогдуулан Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас дараах асуултад тодруулга авлаа.

-Энэ жил татвараас улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлсэн бэ?

-Хүн  амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхи зэргийн татвар 2018 оноос эхлэн нэмэгдэж байгаа. Мөн энэ жилээс хадгаламжийн хүүгээс татвар авдаг болсон. Оны эцэст нийт дүн нэгтгэгдэж аймаг, дүүргийн орлого тодорхой болно. Манай улсад татвар хураан авалт хүндрэлтэй байсан. Одоо иргэд, аж ахуйн нэгж татварын бүртгэл тайлангаа автоматаар төлөх боломжтой болсон тул шатлалтай болгох эхний алхмаа хийж байна. Дэлхийн ихэнх орны татвар шатлалтай байдаг. АНУ-д гэхэд 60 хүртэлх хувийн татвар байдаг.

-Ирэх оноос хувь хүний орлогын хэмжээнээс шалтгаалан 10-20 хувийн татвар ногдуулах гэж байна. Энэ нь иргэдэд дарамт үзүүлнэ хэмээн шүүмжлэл дагуулж эхэллээ шүү дээ?

-Амаргүй байгаа байх. Дийлэнх иргэд байр машины зээлтэй байдаг. Гэхдээ нийгэмд тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа үүссэн үед хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгодог олон улсын жишиг бий. Үүнийг дагаад эдийн засаг сайжирдаг. Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд -1.2 хувийн өсөлттэй байсан бол одоо харьцангуй сайжирч байна. Ирэх онд 3.3 хувьтай байна гэж харж байгаа.   

-Сая таван зуун мянган төгрөгөөс дээш төгрөгийн орлоготой иргэн ирэх оноос эхлэн хэдэн хувийн татвар төлөх вэ

-Нэг сая таван зуун мянган төгрөг хүртэлх орлогодоо арван хувь, түүнээс дээш орлогодоо буюу 500 мянган төгрөгтөө 15 хувийн татвар төлнө. Өөрөөр хэлбэл, цалинг бүхэлд нь 100 хувиар тооцож 10-25 хувийн татвар авахгүй. Нэг сая найман зуун мянган төгрөгийн цалинтай хүнд татварын өөрчлөлт огт нөлөөлөхгүй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?