Содномпилжээ, Х.Энхтуяа нар 2017 оны шилдэг тамирчид боллоо

Сэтгүүлчийн үг

Монголын үндэсний паралимпийн хорооноос шилдгүүдээ тодруулж 2017 оны шилдэг эрэгтэй тамирчнаар пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ, эмэгтэйчүүдээс таеквондогийн тамирчин Х.Энхтуяа нар шалгарчээ.

Энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ тодорлоо. Тэрбээр БНСУ-д зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, Их Британы Лондон хотноо болсон ДАШТ-ээс алт, Португал улсад зохиогдсон “IWAS” их наадмаас мөнгөн медалийг эх орондоо авчирсан. “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ АНЭУ-д болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, Унгарын Будапештийн "Дэлхийн цом"-ын тэмцээнээс алт, Мексикийн Мехико хотод зохиогдсон ДАШТ-д 107 кг-аар мөнгөн медаль тус тус хүртсэн.

Х.Энхтуяа БНСУ-д зохиогдсон ААШТ-ээс алт, Их Британы Лондон хотод зохиогдсон ДАШТ-д түрүүлж Дэлхийн таеквондогийн холбооноос шилдэг пара эмэгтэй тамирчнаар шалгарсан билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?