ТАКАНОИВА А.БААСАНДОРЖ: ЗОДУУЛСАНДАА ИЧГЭВТЭР БАЙДАЛД ОРСОН

Сэтгүүлчийн үг

Японы сүмогийн холбоо өчигдөр хуралдаж  Харумафүжи Д.Бямбадоржийн нэр холбогдсон хэрэгт хэнд нь хэрхэн шийтгэл оноох шийдвэрээ гаргажээ.

Ёкозүна Хакухо, ёкозүна Какурюү нарыг болсон явдлын үеэр хамт байсан ч зодооныг таслан зогсоогоогүй хэмээн үзэж Хакухо М.Даваажаргалыг 1.5 сарын хугацаанд цалинг 100 хувь, Какурюү М.Анандыг нэг сар  хасах шийтгэл оноожээ. Мөн  Харумафүжи Д.Бямбадоржийн багш ояката Исэгахамаг захирлуудын зөвлөлөөс огцруулсан байна. Түүнийг дэвжээнийхээ сүмочийг зааварлаж, зөвлөж, зөв үйлдэлд үлгэрлэж чадаагүй гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзсэн аж. Харин Таканоива тэр өдөр ёкозүна Харумафүжид зодуулах хэмжээнд бүдүүлэг зан авир гаргаагүй гэсэн байна. Мөн суралцаж, төгссөн сургуулийнхаа багш, ажилчдын өмнө зодуулсандаа ичгэвтэр байдалд орсон, гэхдээ ёкозуна Харумафүжиг зодог тайлуулахыг хүсээгүй гэж мэдүүлсэн тухай Сүмогийн холбооны удирдлагууд мэдээлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?