Японы Сүмогийн Холбоо хоёр их аваргын цалинг хасах шийдвэр гаргажээ

Сэтгүүлчийн үг

Японы сүмогийн холбоо өчигдөр үдээс хойш хуралдаж,  хоёр их аваргын цалинг хасах шийдвэр гаргасан байна. Учир нь өнгөрсөн аравдугаар сард монгол бөхчүүдийн хооронд болсон зодооныг Ёкозүна Хакухо, ёкозүна Какурюү нарыг өөрсдийн зүгээс хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэж,ийн цалинг нь хасахаар болжээ. Тодруулбал,  Какурюү М.Анандыг нэг сар, Хакухо М.Даваажаргалыг 1.5 сарын хугацаанд цалинг 100 хувь хасах шийтгэл оноожээ. Сүмогийн Холбооны тэргүүн Хаккаку хоёр их аваргыг бас хариуцлага хүлээх ёстой, учир нь тэд “адилхан ёкозуна цолтой хүн нүднийх нь өмнө бусдад хүч хэрэглэж байхад зогсоох арга хэмжээ авч чадаагүй” гэж тайлбарлажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?