Асашёрюүгийн өрсөлдөгч нь Боб Сапп ажээ

Сэтгүүлчийн үг

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга, ёкозүна асан Асашёрюү Долгорсүрэнгийн Дагвадорж энэ сарын 31-нд “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор бэлтгэлээ чамбайруулж байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хүчний бэлтгэл хийсэн бол хоёр хоногийн өмнө Монгол Улсын арслан Д.Азжаргал нарын зэрэг бөхтэй агаарт гарч, цасан дээр барилдааныг бэлтгэлээ нүцгэн хийж байсан юм.

Их аварга 2010 оны нэгдүгээр сард хэдийгээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж, зодог тайлж байсан ч хүч, барилдааны арга барил хэвээрэй байгаагаа “Аса” live-аараа дуулгав.

Түүний анхны VIP өрсөлдөгч нь АНУ-ын холимог тулаанч Боб Сапп аж. Сапп бол америк хөлбөмбөг тоглож байсан, бие бялдар томтой тамирчин тул их аваргыг дохёноос түлхэн гаргах магадлалтай гэж зарим шинжээч үзэж байна. Түүнээс гадна хоёр VIP өрсөлдөгч гарна. Гэхдээ одоогоор нэрийг нь нууцалж байгаа аж. Магадгүй тэд жүдо, регби, чөлөөт бөхийн тамирчин байх болов уу гэсэн таамаг байна. Ямартай ч манай улсын тамирчин найман хүнтэй барилдана. 

 


“Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” тэмцээний дүрэм “Харитэ алгадах мэх хийхгүй”, “Тачиай дээр зайлахгүй”, “Тохойлдож мөрлөхгүй” гэсэн гурван дүрмээс бусад нь мэргэжлийн сүмотой ижилхэн дүрмээр явагдах гэнэ. 

Сонирхуулахад тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард Монголын холимог тулааны “Зэв” холбооны “Капитан” буюу ахмад болсон билээ. Японы холимог тулааны “Rizin” холбоо энэ сарын сүүлээр Сайтама мужид тулаан зохион байгуулахаар болсон бөгөөд үүнд Монгол Улсын тулаанч Б.Азжавхлан Японы мастер тамирчин Такая Хироюүкитэй нударга зөрүүлнэ.

'Rizin' холбоо 2015 онд байгуулагдсанаас хойш Асашёорюү аваргад холимог тулаанд оролцох саналыг тавьсан гэдэг. Харин энэ удаагийн Б.Азжавхлангийн арын баг бүрэлдэхүүнд Асаршёорюү Д.Дагвадорж байх нь ээ.

эх сурвалж: mnb.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?