ДЭЛХИЙН АВАРГА П.ОРХОНД ГУРВАН ӨРӨӨ БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Гавьяат тамирчин П.Орхонд Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс "Алтан соёмбо" шагнал болон "Sunshine vilage" хотхонд байрлах 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүр гардуулав.

Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчин П.Орхон Францын Парис хотноо  чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Түүний гаргасан өндөр амжилтыг Монголын төр засаг үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цол тэмдгээр шагнасан бол "Батсол" компани шинэхэн дэлхийн аваргыг "Ланд круизер-200" автомашинаар урамшуулсан билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?