БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Байгаль орчны III ассамблейд оролцов

Сэтгүүлчийн үг

НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 6-ны өдрүүдэд боллоо.  Энэ удаагийн чуулганы онцлог нь НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэхээр болсонд оршино. Чуулганы хуралдаанд НҮБ-ын гишүүний орнуудын байгаль орчны салбар хариуцсан сайд, дэд сайд нар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бусад улстай бүсийн хэмжээний үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, бохирдолгүй эх дэлхийн төлөө ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнтэй уялдуулан чуулганд оролцсон улс орнууд бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн юм.  Үүргээ биелүүлэхийн тулд биологийн олон янз байдал, экосистем, агаар, хөрс, ус, ой болон уулархаг газар нутгуудын онцлогт тохирсон шинэ аргачлал шийдлийг тодорхойлж, хэрэгжилтийг хангах ажиллах ёстой гэдэгтэй чуулганд оролцогсод санал нэгдсэн байна. Төр, хувийн хэвшил, бүхий л шатны төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, нөхөрлөлүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх хүрээнд улс орнууд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?