Дорноговь аймаг малын хүзүүнд гэрэл ойлгогчтой тууз зүүж эхлэв

Сэтгүүлчийн үг

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын захирагчийн ажлын албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бод малын хүзүүнд гэрэл ойлгогч бүхий хүзүүвч зүүж эхэлжээ.

Мянганы замын босоо тэнхлэгийн авто зам буюу Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн замын ойролцоо нутаглах малчдын 650 гаруй малд гэрэл ойлгогч бүхий хүзүүвч зүүжээ. Гэрэл ойлгогч зүүлт нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй орчинд цацарч харагддаг байна.

Дашрамд дурдахад, Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 км зам дайран өнгөрдөг. Тус зам дээр гарсан ослыг нарийвчлан судлахад зам хөндлөн гарч яваа мал дайрсан тохиолдол цөөнгүй байдаг аж. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?