Арьсны язралтыг “арилгагч” шивээсчин

Сэтгүүлчийн үг

Хоёр эмэгтэй тутмын нэг нь арьсны язралт гэх асуудалтай байдаг. Мэдээж ихэнх бүсгүй үүнээс ангижрахыг хүсдэг юм. Тийм ч учраас гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хийгээд гоо сайхны мэс засалчид арьсны язралтын эсрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, мэс заслын эмчилгээ санал болгодог. 

Тэгвэл Бразилийн шивээсчин залуу үүнээс ангижрах амархан бас боломжийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Бразилийн Сан-Паула хотын шивээс-мастер Рудольф Торрес шивээсний арьсны өнгөтэй бэх үйлчлүүлэгчиддээ санал болгожээ. Арьсны язралт, нүдний эргэн тойронд хар хүрээ татдаг бүсгүйчүүд түүний энэ бэхийг маш талархалтайгаар хүлээн авчээ. 

Бразилийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Торресын бэхийг хүний эрүүл мэндэд элдэв төрлийн гаж нөлөөгүй гэж үзээд ашиглахыг зөвшөөрсөн байна. Арьсны язралтын гүн сорвитой бүсгүйчүүд Торресоор шивээс хийлгэхээр дугаарлаж эхэлсэн бөгөөд шивээс хийлгэсэн даруйд л арьс гөлгөр болдог гэнэ. Ингээд 60 хоногийн дараа та наран шарлагын газраар чөлөөтэй зугаалах боломжтой болох юм.


“Энэ бол арьсыг эмзэг болгох ямар нэг мэс заслын ажиллагаа биш. Зүгээр л шивээс. Тиймээс та юунаас ч эмээлгүй наранд биеэ шарж болно шүү дээ” хэмээн Торрес хэлжээ. Хамгийн зоригтой үйлчлүүлэгч нар нүднийхээ эргэн тойронд энэ бэхээр шивээс хийлгэж, хар толбоноосоо салдаг.


 Шивээсний урлагт шинэ хувьсал болсон энэ үйлчилгээ нь олон нийтийн сүлжээнд маш хурдан алдаршиж тархсан гэнэ. Тиймээс Торрес зөвхөн инстаграмдаа хагас сая дагагчтай болж, Өмнөд Америкийн олон алдартай жүжигчин үйлчлүүлсэн байна. Торрес анх уран сайхны шивээс хийдэг байсан бөгөөд үйлчлүүлэгч нар нь байнга арьсны язралтыг үгүй болгох боломжийн талаар асуухыг анзаарснаар энэ үйлчилгээгээ санал болгож эхэлжээ. 

Дэлхий нийтээр түүний тухай сонсч, үйлчлүүлэхийг хүсэх болж. Торрес 18 нас л хүрсэн бол хэнбугай ч надад хандаж болно гэдэг байна. 

Эх сурвалж: www.assa.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    trust funds loan lender [197.211.61.xxx]

    Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, 2 төрлийн зээлийн хүү бүхий бүх төрлийн зээлийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг%% и-мэйлээр холбоо барина уу (fundsservice0@gmail.com)

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?