"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр Офицеруудын ордон буюу Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын баруун талд монголын нэрт хөгжмийн зохиолч, МУУГЗ Шагжийн Гунаажавын цэрэг эх орны сэдэвт "Манай цэргийн жавхаа" дууны гэрэлт хөшөөний нээлт боллоо. Цэргийн ансамблиас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болтлоо өргөжсөн тус чуулгынхан маргааш 85 жилийнхээ ойг тэмдэглэх юм.  Энэ хүрээнд цэргийн дунд болон эх орныхоо хилээс ч даван олон улсын цэргийн баяр ёслол, жагсаалын сүлд дуу болсоор жаран дамжаад байгаа "Манай цэргийн жавхаа" дууг ийнхүү эзнийг нь амьд ахуйд хөшөөнд мөнхөлж буй аж.  МУУГЗ Ш. Гунаа-Аажав энэхүү дууг 1970 онд зохиосон бөгөөд өнөөдөр 90 насандаа дууныхаа хөшөөг нээсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?