Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг Тахилын даваанд 3.54 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, “Бороо гоулд” компанийн уурхайгаас урд зүгт арван км-ийн зайд газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохирол байхгүй одоогоор байхгүй байгаа аж. Түүнчлэн  энэ сарын 2-нд Тавантолгойн уурхайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, айлын цонх хагарч, хана цуурсан юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?