Увс аймагт 60 жилийн дараа зээрийн сүрэг нүүдэллэн иржээ

Сэтгүүлчийн үг

Увс аймгийн Хяргас нуурын байгалийн цогцолбор газарт цагаан зээрийн сүрэг шинээр нүүдэллэн ирсэн тухай Ханхөхийн нурууны Хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. Цагаан зээрийн сүрэг нь Завхан аймгийн Хомын талаас нүүдэллэн ирсэн байна.

Одоогоос 60 жилийн өмнө цагаан зээр Увс аймагт амьдарч байсан бөгөөд Дорнодын уудам талаас эхлээд Увсын цэнхэр хязгаар хүртэл нүүдэллэдэг байжээ.

Гэвч төмөр зам тавигдсанаар нүүдэллэх орчин нь хязгаарлагдаж, ихэнх нь зүүн аймгуудад үлджээ. Иймээс Увс аймагт 60 жилийн дараа эргэн ирсэн цагаан зээрийн сүргийг хайрлан хамгаалж, хууль бусаар агнахгүй байхыг Ханхөхийн нурууны Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн [103.229.122.xxx]

    Сайхан амьтан

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?