Улс төрийн намууд "Шилэн нам авлигын эсрэг түншлэл" сэдвээр чуулж байна

Сэтгүүлчийн үг

Улс төрийн намууд  "Шилэн нам авлигын эсрэг түншлэл" хэлэлцүүлгийн хүрээнд чуулж, намын хараат бус хяналт, санхүүжилтийн асуудал, дотоод хяналтыг сайжруулах талаар хэлэлцэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл, МАН-ын төлөөлөл, МАХН-ын төлөөлөл болоод УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл цуглаж авлигын эсрэг хэрхэн тэмцэх, намууд уг асуудалд ямар байр суурьтай оролцох талаар саналаа хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Өнөөдрийн хэлэлцүүлгийн үндсэн зарчимтай АН-ын зүгээс нэгдмэл байр суурьтай байгаа. Түүнчлэн УИХ-д "Эмэгтэйчүүдийн албан бус бүлэг" байгуулснаа зарласан. Бүлгийн зүгээс нам хамаарахгүйгээр хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг цаашлаад авлигын эсрэг нэгдэхээ мэдэгдэж байна" гэв. Мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалан "МАН-ын зүгээс авлигын эсрэг асуудалд нэгдэж, улс төрийн намуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Улс төрийн намууд өөрсдөө энэ асуудалд манлайллыг нэмэгдүүлэх нь зүйтэй" гэсэн юм.

АН-ын генсек Ц.Туваан "Яг энэ өдрүүдэд АН-ын зүгээс Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна. Намуудын санхүүжилтийн асуудлыг ил болгох нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Шилэн нам болох байр суурийг дэмжиж, цаашид хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

МАХН-ын генсек Ц.Оюунбаатар "Өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа нь чухал боловч яг бодитойгоор Шилэн нам болох уу гэдэг эргэлзээтэй. Өнөөдрийн санаачилга бол намуудын авлигын эсрэг тэмцэх гэсэн өөрчлөх гэсэн санаачилга гэж харж байна. Гэхдээ бодит нөхцөл байдал бол хэцүү шүү. 60 тэрбумын асуудал бол авлигын ноён оргил шүү дээ. Улс төрийн сонгуулийг л хар л даа. Ийм нөхцөлд ямар шийдэл гаргах вэ гэдэг л чухал болохоос гарын үсэг зурах нь шийдэл биш шүү" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    60 [103.50.206.xxx]

    60 тэрбумаа яах вэ? МАН ЧУУД ӨӨӨ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?