“OOGII” брэнд нэг сая ам.доллараар үнэлэгдэх олон улсын бизнес болжээ

Сэтгүүлчийн үг

Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан “OOGII” брэнд есдүгээр сард  салбар дэлгүүрээ арлын Япон Улсад нээсэн. Тэрбээр энэ оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол болох “OOGII” брэндээ үүсгэн байгуулж, могойн болон үхрийн ширээр цүнх, гутал үйлдвэрлэж эхэлсэн юм. Түүний брэнд Австралид хөлөө олж, цахим сүлжээгээр дэлхийн өнцөг булан бүрт зарагддаг юм.

“OOGII” брэнд өнгөрсөн есөн сарын хугацаанд нэг сая ам.доллараар үнэлэгдэх олон улсын бизнес болж чаджээ. Сэтгүүлч О.Оюунцэцэгийн хувьд өдгөө Австрали улсад тав дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа. Австралийн телевизээс ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр чанартай сайн бүтээгдхүүнийг бүсгүйчүүддээ хүргэхээр ажиллаж багагүй амжилтад хүрчээ. Тэрбээр ирэх оноос Улаанбаатар хотод нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа аж.

М.АМАРЖАРГАЛ

oogii



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?