НД-ын сангаас их хэмжээний мөнгө завшдаг томоохон бүлэглэлийг ЭЦГ илрүүлэн шалгаж эхэллээ

Сэтгүүлчийн үг

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшдаг томоохон бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн цагдаагийн газрын шалгалтаар нэгэн эмнэлэгийн дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтэнийг цагдан хорьсон байна. Тодруулбал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хишигсүрэн, Мөнхөө гэсэн хоёр мэргэжилтэнг саатуулсан байна. Мөн үүнээс гадна тус эмнэлэгийн 10 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг шалгагдаж байсан. Тухайн  үед С.Тунгалаг улсад нийт 300 сая орчим хохирол учруулсан талаар мэдээлэл гарч байв. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг өнөөдрийг хүртэл гарсаар байгааг дээрх хэрэг харуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.161.xxx]

    Энэ төрийг, мөнгийг нь идээд дуусгалаа халаг гэж

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?