Нээлттэй сонсгол хийх эсэхийг УИХ-ын дарга шийднэ

Сэтгүүлчийн үг

Б.Хурцын  томилгоотой холбоотойгоор нээлттэй сонсгол хийх эсэхийг УИХ-ын дарга М.Энхболд эцсийн шийдвэр гаргахаар болж байна. Нээлттэй сонсгол хийх  асуудлаар байгуулагдсан О.Содбилэг тэргүүтэй ажлын хэсгийнхэн хуралдаж байнгын хороонд дүгнэлтээ танилцуулаад байгаа. Үүний дагуу УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, Б.Хурцын томилгоотой холбоотой иргэдээс ирсэн өргөдлийн дагуу нээлттэй сонсгол хийх асуудлыг УИХ-д дарга танилцуулахаар болжээ.

Тодруулбал, Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ. Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурал батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэжээ. Байнгын хороо саналаа УИХ-ын даргад танилцуулахаар болсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?